Home  >  Гол хоол  >  Үхрийн махан стэйк

Үхрийн махан стэйк

uhriyn mahan steak
Үхрийн мах-400 гр
BBQ \ бибикү \ соус- 1 хоолны халбага
Оригано- бага зэрэг
Гурил- 1 хоолны халбага
Тос - бага зэрэг
Төрөл бүрийн ногоо


Хийх арга:

1. Махныхаа ширхэгийн эсрэг, 2 см-ийн зузаантай хавтгайлж хэрчинэ.
2. Дараа нь хүнсний скочоор махаа хучаад дээрээс нь алхаар зөөлөн давтаж өгнө. Үүний дараа махны талбай анх байсан хэмжээнээсээ 3 дахин томрох ба зузаан нь 0,5-0,7 мм болтлоо нимгэрнэ.
3. Давтаж, хавтгайлсан махаараа бяслаг, бууцайгаа ороогоод хуушуур шиг махныхаа амсруудыг нийлүүлэн дарна.
3. Соусаа бэлдэхдээ 1 аяга хүйтэн усанд 1 том хоолны халбага BBQ \ бибикү \ соус, давс, оригано болон нэг том халбага гурил хийж сайтар хутгана. Соус нь өтгөрчихвөл хүйтэн ус бага багаар нэмж болно.
3. Махаа багахан тостой хайруулын тавганд 2 талыг нь жигд шаргал болтол нь шараад дээрээс нь бэлдсэн соусаа сайтар тарааж асгаад болтол нь хуурна.
4. Ногоогоо харин махнаасаа тусад нь маслонд хуураад хоол бэлэн болно.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment