Home  >  Шөл  >  Эрүүлжүүлэх шөл

Эрүүлжүүлэх шөл

korhely
Дарсан байцаа 400 гр
Утсан мах 200 гр
Утсан хиам 150 гр
Хатаасан мөөг 100 гр
Гурил 20 гр
Сонгино 1 ш
Сармис 2 хумс
Ургамлын тос 1 хоолны халбага
Давс, улаан перец, хар перец бага зэрэг


Хийх арга:

1. Хуурай гурилаа тосонд бага зэрэг хайраад галнаас татан авч улаан перец цацна.  Хатаасан мөөгөө буцалсан усанд хийн бага зэрэг байлгаж дэвтээгээд шүүж гаргана.

2. Саванд 2 литр хүйтэн ус хийж үүндээ утсан мах, хиам болон сонгино болон сармисаа чанаж болгоно.

3. Давсаа тохирох хэмжээгээр хийнэ. Мэдээж, утсан бүтээгдэхүүн нь  давслагдсан байдаг.

4. Үүний дараа уг шөлөндөө байцаа, мөөгөө хийж зөөлөртөл чанаж болгоно. Бөөрөнхий гоймонтой идэж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment