Home  >  Нарийн боов  >  Энэтхэг бин: Паратха

Энэтхэг бин: Паратха

parathas-1
Гурил 1 аяга
Оливын тос 3-4 халбага
Давс 1чимх
Ус 1/2 аяга
Өнхрүүлэх хуурай гурил 1/2 аяга


1. Гуриландаа давсаа хийж хутгаад ус хийж шингэнээр зуурна. Гурилын модон дээрээ 2 дусал оливын тос дусаан гурилаа дээр нь өнхрүүлж тосыг шингээгээд бүтээн тавьж таван минут амраана.

2. Үүний дараа гурилаа 5-6 жижиг хэсэг болгон бөөрөнхийлөөд бэлдэж тавьсан хуурай гуриландаа өнхрүүлнэ. Ингээд гурил тус бүрээ ойролцоогоор 5см диаметртэй болгож элдээд үе бүрийг бага зэрэг оливын тосоор тослон 4 нугалж сүүлд нь 3мм зузаантай болгон элдэнэ, хэрвээ наалдахаар бол хуурай гурил цацаж элдэж болно.

3. Элдсэн бингээ дунд зэргийн халаасан хуурай хайруулын тавганд хийж дээд талынх нь өнгө нь цайран цэврүүттэл нь хайрна, дараа нь эргүүлээд хайрсан тал дээрээ 1 цайны халбага хэрийн тос хийж хутгуураараа сайтар тараан түрхэнэ. Ингээд дахин хоёр талыг нь тус бүр 1-1 минут хайраад гаргана. Гаргасан бингүүдээ халуунаар нь таглаж тавивал сайхан зөөлөрдөг.

 

Энэтхэгчүүд шинэхэн хийсэн хоол нь прана буюу амьд энерги ихтэй байдаг гэж үздэг тул хоол бүрийнхээ өмнө талх, бингээ ч гэсэн шинээр хайрдаг, иймээс тэнд олон төрлийн хайрсан талх, бин байдаг. Паратха нь энэтхэгийн хойд зүгийн мужид хийх дуртай бингийн нэг нь юм.

Comments

comments

Written by degi

Leave a Comment