Home  >  Нарийн боов  >  Шар буудаатай уут

Шар буудаатай уут

IMG_20140814_131706
Гурил 400гр
Шар будаа 200 гр
Элсэн чихэр 100 гр
Нимбэг 1 ширхэг
Сүү 500 мл
Үзэм 3 х.х
Цөцгийн тос 30 гр
Талхны хөрөнгө 20 гр
Давс 1 чимх


Гуриландаа бүлээн усанд уусгасан хөрөнгө болон хайлуулсан цөцгийн тосоо хийж бага зэрэг зөөлөн зуураад сэрүүн газарт 30 минут амраана.

Шар будааг сүүнд чанаж элсэн чихэр, давс, үзмээ хийж болгоно. Зөөлөрснийх нь дараа гал дээрээс аван 15 минут амраана. Хөрснийх нь дараа шар будаандаа нимбэгний шүүсийг нь шахаж сайтар хольж хутгана.

Гурилнаас жижиг хэсгийг таслан авч дөрвөлжин болгож элдээд шар будаанаасаа 2-3 хоолны халбагыг дээр нь тавьж дөрвөн өнцгийг нь нийлүүлж чимхээд 180-200 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут шарна.

Comments

comments

Written by degi

Leave a Comment