Home  >  Гол хоол  >  Шарсан сонгинотой будаатай хуурга

Шарсан сонгинотой будаатай хуурга

sharsan songinotoi
Бөөрөнхий сонгино 1 кг
Цөцгий 200 мл
Гахайн өөх : дурын хэмжээний
Өөхөн тос 100 гр
Гурил бага зэрэг
Давс бага зэрэг
Хар перец бага зэрэг
хатаасан улаан чинжүү бага зэрэг
Цагаан будаа 300 гр


Хийх арга:

1. Шоо дөрвөлжилж хэрчсэн гахайн өөхөө хайруулын тавганд өөхөн тосон дээр хийж хайлуулаад нимгэн цагираглаж хэрчсэн сонгиноо нэмж тунгалаг өнгөтэй болтол нь хуурна. Гал дээрээс авангуутаа давс болон бусад амтлагчаа хийж гурилаа цацан хутгана.
2. Цөцгийнд бага зэрэг ус хийж шингэлээд хуурсан сонгино дээрээсээ хийж гал дээр тавин дөнгөж буцалгаад авна.
Цагаан будаагаа агшаан хуурсан сонгинотойгоо хамт таваглана.

Comments

comments

Written by hoelun

Leave a Comment