Home  >  Гол хоол  >  Шарсан гахайн мах

Шарсан гахайн мах

sharsan gahain mah
Гахайн гол мах 400 гр
Сонгино 2 ш
Сармис 8 хумс
Гоньд, хар перец, давс бага зэрэг
Лаврын навч 1 ш
Пиво 1 аяга
Ургамлын тос 200 гр


Хийх арга:

1. Гахайн махаа сайтар цэвэрлэж хутгаар 1,5-2 см зайгаар бага зэрэг хатгаж сийрүүлнэ. Махаа давслаж сармисын хумсаа хатгасан нүхэндээ хийнэ. Сонгиноо ч зүсэж махны хажуугаар хийнэ.

2. Гахайн махаа  амтлаад шарах тэвшинд хийж бага зэрэг амраана.

3. Халуун шарах шүүгээнд хийж таган доор 150 хэмд 1 цаг шарна. Дараа нь тагаа авч 180 хэм болгож нэмээд  пивогоо тэвшинд хийж мөн нэг хэсэг шарна.

4. Төмсний нухаш болон чанасан төмс хачиртай идэж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment