Home  >  Зууш  >  Чэс, улаан лоолийн түрхэц

Чэс, улаан лоолийн түрхэц

IMG_20141004_175916bb
Чэс буюу баклажан 2ш /дунд зэргийн/
Ногоон сонгино 2ш
Улаан лооль 3ш
Яншуйн навч бага зэрэг
Нимбэг 1⁄2ш
Оливын тос 3х.х
Давс, перец бага зэрэг


  1. Угааж цэвэрлэсэн чэсээ сэрээгээр хэд хэд хатгаж нүхлээд халуун шарах шүүгээнд хийж 180 хэмд 30 минут шарна.
  2. Шарах шүүгээнээс гарган хөргөөгөөд хальсыг нь авч, жижиглэн хэрчээд турмиксанд хийж нухаш болгоно.
  3. Энэ нухашаа томоохон тавганд хийж дээрээс нь жижиглэн хэрчсэн сонгино, улаан лооль, яншуйгаа хийж тал нимбэгний шүүсээ шахна. Мөн оливын тосоо хийж, давс, перецээр амтлаад сайтар хутган холино.
  4. Уг түрхэцийг хуурай бин юмуу шарсан талхан дээр түрхэн идэхэд тун амттай байдаг.

Comments

comments

Written by degi

Leave a Comment