Home  >  Зууш, Салат  >  Цэцгэн байцаа, шинэ ногооны салат

Цэцгэн байцаа, шинэ ногооны салат

baitsaani shine salat
Цэцгэн байцаа – 50 гр
Улаан лооль – 40 гр
Шинэ өргөст хэмх – 40 гр
Ногоон салат – 20 гр
Ногоон вандуй – 20 гр
Ногоон сонгино – 20 гр
Шинэ цөцгий – 30 гр
Майонез сүүмс – 30 гр
Элсэн чихэр – 4 гр
Давс – 2 гр
Ногоон яншуй эсвэл гоньд – 2 гр


Хийх арга:

1. Цэвэрлэж угаасан цэцгэн байцааг давстай усанд чанаж хөргөөд цэцэг нэг бүрээр нь салгана. Улаан лооль, өргөст хэмхийг нимгэн гонзгой, ногоон сонгиныг 1,5 см урттай ташуу хэрчинэ.
2. Ногоон салатыг нарийн хэрчинэ. Энэ бүгдийг консерволсон вандуйтай нийлүүлж, элсэн чихэр, давсаар амтлаад дээр нь шинэ цөцгийтэй нийлүүлж хутгасан майонез, жижиг хэрчсэн ногоон яншуй буюу гоньдыг хийнэ.
3. Дотор нь орсон ногоонуудаар чимэглэж болно.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment