Home  >  Гол хоол  >  Цагаан будаатай дөрвөлжин

Цагаан будаатай дөрвөлжин

rizskoch
Цагаан будаа -15 гр
Өндөг - 4 ширхэг
Шар тос – 400 гр
Сүү – 200 гр
Элсэн чихэр – 5 халбага
Шанцай -1 кофены халбага
Нимбэгний хальс – 1 ширхэг
Давс - бага зэрэг
Халуун ус
Жимс эсвэл варень – 200 гр


  1. Цагаан  будааг  хүйтэн усаар  угаасны  дараа  халуун  ус  хийж,  давсаа  тааруулан  хийгээд  багавтар   галаар  зөөлөн   болтол  чанана.
  2. Цагаан  будаандаа   сүү  хийж  5-10 минут  чанана.
  3. Өндөгний    шарыг  цагаанаас  нь ялган  авч  түүн дээр  шар  тос,  элсэн  чихэр,  шанцай   мөн   нимбэгийг  халльслан   хийж  цагаан  болтол  нь  холино.
  4. Түүн  дээрээ  өмнө   бэлтгэсэн  цагаан  будаа  мөн  жимс  эсвэл  вареныг хийж   холино.
  5. Өндөгний  цагааныг   хөөсрүүлэн  хутгаж байгаад   бэлтгэсэн  хоолондоо   хийнэ.
  6. Түүн  дээр  шар тос  түрхэж  дээр  нь  талхны   үйрмэг  цацаад   тэвшинд   хийнэ.
  7. Цагаан  будааны  кубыг   180   градусын  халуун  зууханд  хийж  шарна. Бэлэн  болсон  хоолыг  халуунаар  нь  зүсэж   болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment