Home  >  Нарийн боов  >  Хөрөнгөтэй талх барих

Хөрөнгөтэй талх барих

004
Хөрөнгөнд: Гурил 250гр
Ус 200 мл
Талханд: Гурил 1 – 1,2 кг
Давс 1 хоолны халбага
Ус 500-600 мл


Энэ талх нь унгарын уламжлалт арга барилаар олон зуун жилийн турш хийгдэж ирсэн бөгөөд иймээс олон олон ардын уламжлалт хүнсний бүтээгдэхүүний нэгэн адил тун энгийн хялбар бөгөөд тэжээллэг эрүүл хүнс билээ.

IMG_20140806_2020251. Эхний удаа суурь хөрөнгөө хийх хэрэгтэй, үүнийгээ талхны хөрөнгөний эх үүсвэр болгон хэрэглэнэ. Үүнд: 20 гр аль болох шинэхэн тээрэмдсэн бүтэн үрийн /2-р/ гурилыг 2 хоолны халбага бүлээн усанд /болж өгвөл хлоргүй амьд ус, жишээ нь булгын ус байвал сайн/сайтар найруулаад шилэн юмуу шаазан аяганд хийж тогтмол хэмтэй дулаан газар /20-22хэм/тавьж 3 өдөр исгэнэ.

Ингэж бэлэн болсон хөрөнгөнөөсөө талх барих өдрийн урд орой нь хөөлгөгч хөрөнгийг бэлдэнэ: Үүнд  250гр гурилыг 200мл  бүлээсгэсэн усанд хутгасан суурь хөрөнгөн дээрээ хийж сайтар хутгаад нэг шөнийн турш буюу 12 цагийн турш дулаан газар /20-24хэм/ тавина.

2. Маргааш нь энэ хөрөнгөө 500-600 мл бүлээн усанд найруулна, мөн 1 халбага давсаа нэмнэ, энэ давс нь болж өгвөл саарал чулуун давс байвал тохиромжтой, өнөөгийн бидний хэрэглэдэг соль давсны найрлагад их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед хортой химийн бодис агуулагдсан байдаг тул аль болохоор хүнсэндээ хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

IMG_20140806_121718 Энэ усаа төмпөнд бэлдэж тавьсан 1-1,2кг гурилруугаа хийж зууран 15-20 минут сайтар нухна, нухсаны дараа гурил гарт наалдахгүй, эвлэсэн байх ёстой. Дараагийн барих талхны хөрөнгийг энэ үед тасалж авна, ойролцоогоор тахианы өндөгний хэрийн байхад хангалттай ба үүнийгээ шил юмуу шаазанд хийж таглан сэрүүн газар хадгална, зарим хүмүүс хатахаас нь сэргийлж бага зэрэг хүйтэн усанд хийх нь ч бий.

4. Нухсан талхны гурилаа нойтон давуугаар бүтээн 1-2 цаг хөөлгөсний дараа тосолсон шарах тэвш эсвэл хэвэндээ хийж дахин 2-3 цаг амраасны эцэст 130 хэмийн халуун шарах шүүгээнд 1 цаг 10 минутын турш шарна.

 

IMG_20140817_182709Талхаа зузаан гадартай болгохгүйн тулд шарахдаа жижиг саванд бага зэрэг ус хийж шарах шүүгээнд тавина. Талхыг шарахын өмнө дээд талыг нь хэрээслэж юмуу 3 зэрэгцүүлэн өнгөц зуран зүснэ.

Дахин талх барихдаа өмнөхийн адил таслаж тавьсан хөрөнгөөрөө урд орой нь хөөлгөгч хөрөнгө хийж дээр бичсэн зааврын дагуу давтан талхаа барих боломжтой.

Comments

comments

Written by degi

Leave a Comment