Home  >  Шөл  >  Хүрэн манжин шөл

Хүрэн манжин шөл

huren manjintai shol
Хүрэн манжин – 100 гр
Байцаа – 40 гр
Төмс – 30 гр
Шар лууван – 20 гр
Бөөрөнхий сонгино – 20 гр
Шингэн томат – 15 гр
Дээд гурил- 5 гр
Цөцгийн тос – 10 гр
Элсэн чихэр – 5 гр
Цагаан цуу - 8 гр
Яншуй – 5 гр Давс – 3 гр Нунтаг хар повоор – 2 гр Лаврын навч – 1 гр Шинэ цөцгий – 10 гр Мах – 80 гр


Хийх арга:
1. Хүрэн манжинг цэвэрлэж угаагаад лапша хэлбэртэй буюу 5-7 см урт, 0,5-0,7 см өргөн, 2-3 мм зузаантай хэрчээд цагаан цуу, ургамлын тостой усанд битүү жигнэнэ.
2. Шар лууван , сонгиныг нарийн хэрчиж бага тосонд томатны хамт хуураад, жигнэсэн хүрэн манжин дээр хийж гүйцэт болгоно.
3. Мах , ясны шөлөнд гонзгой , дөрвөлжин хэрчсэн байцаа , төмсийг хийж зөөлөн халаалтаар чяанана.
4. Болохоос нь 15 минутын өмнө хуурсан ногоо, давс, повоор, лаврын навчыг хуураад, шөлөөр шингэлсэн гурил хийж амтлаад гүйцэт болгоно.
5. Таваглахдаа чанаа, нимгэн хавтгай хучсан 2-3 ширхэг мах, цөцгий, яншуй хамт өгнө.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment