Home  >  Нарийн боов  >  Хушган туурга

Хушган туурга

husgan tuurga
Дрож 20 гр
Чихэр 50 гр
Гурил 500 гр
Цөцгийн тос 250 гр
Өндөг 2 ш
Сүү 200 гр
Давс бага зэрэг
Хушган шанз:
Хушга 300 гр
Нунтаг чихэр 200 гр
Хүүхдийн будаа 100 гр
Үзэм 100 гр
300 гр чихэр


Хийх арга:

1. Дрожоо элсэн чихэртэй бүлээн сүүнд хийж хэдэн минут дулаан газар тавьж исгэнэ. Гурилаа цөцгий тостой хольж 2 өндөг, сүү, бэлэн болгосон дрож зэрэгтэйгээ сайтар хольж хутгасны дараа 2 цагийн турш чийгтэй давуугаар бүтээн хөөлгөнө.

2. Дараа нь гурилаа 2 эсвэл 4 хэсэг хуваагаад 0,5 см зузаан дөрвөлжин хэлбэрээр элдэнэ. Шанзыг дараах аргаар хийнэ: Сүүгээ буцалаад хүүхдийн будаагаа хийсний дараа  чихэр болон машиндаж бяцалсан хушганы үрээ хийнэ. Нэмж үзмээ бас хийж болно.

3. Уг шанзаа элдэж хавтгайлсан гурилан дээр  захаас нь 2 см зай үлдээн жигд тараана. Дараа нь үүнийгээ ороомог болгоод тэвшинд өрөн тавина.

4. Дээд талд нь шингэн өндөг түрхэж нэг цагийн турш бүлээн газарт хөөлгөнө.

5. Зууханд хийхээсээ өмнө дээд талыг сэрээгээр хатган нүхлэнэ. Халуун зууханд 25-30 минут шарна.

6. Хуруун чинээ зүсэж дээрээс нь нунтгалсан чихэр цацаж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment