Home  >  Нарийн боов  >  Хийхэд хялбар, хурдан амтат боов

Хийхэд хялбар, хурдан амтат боов

gyors_suti 001
Гурил /хагас нь 2-р гурил/ 300гр
Цөцгийн тос 200гр
Элсэн чихэр 50гр
Давс 1 чимх
Тараг 2-3 халбага
Ямар нэг амтлаг жимсний чанамал 4 халбага


Гуриландаа элсэн чихэр, давсаа хийж хутгаад цөцгийн тосоо дээрээс нь үйрүүлж, таргаа нэмээд  холин зуурна.  Зуурсан  гурилаа  2/3-1/3 харьцаатай  хоёр хэсэгт хуваагаад  том хэсгийг нь  жижгэвтэр шарах  тэвшинд  нимгэн тараана. Жимсний чанамалаа дээр нь халбагадан тараагаад  үлдсэн гурилыг урт нарийхан  болгоод  тэвшин  дээр сараалжлуулан  тавина. Хэрвээ  варенье  нь  хэт  шингэн бол  бага зэрэг  хуурай гурил хольж  өтгөрүүлж  болно.

Ингээд  180 хэмд халаасан  шарах  шүүгээнд хийж  20 минут  шарна.

Comments

comments

Written by degi

Leave a Comment