Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Хар чавгатай жигнэсэн хонины мах

Хар чавгатай жигнэсэн хонины мах

ha chavgatai honin mah
Гарц- 1 таваг \ 300 гр \ Хонины 1-р зэргийн мах- 150 гр Өөхөн тос-10 гр
Хар чавга – 75 гр
Бөөрөнхий сонгино- 15 гр
Улаан лоолийн нухаш – 10 гр
Гурил- 5 гр
Элсэн чихэр – 5 гр
Цагаан цуу- 5 гр
Гвоздика – 0,05 гр
Корица- 0,05 гр


Хийх арга:

1. Жижиг хавтгай, дөрвөлжин хэрчсэн махыг бага тостой хайруулын тавганд давс, повоороор амталж, шараад баага хэмжээний шөлөөр зайлж, зузаан ёроолтой намхан саванд хийнэ.
2. Жижигхэн хэрчээд хуурсан сонгино, улаан лоолийн шингэн нухаш хийж хутгаад таглаж, зөөлөн халаалтаар 20-30 минут жигнэнэ.
3. Дараа нь ясыг нь салгаж угаасан хар чавга, бага зэрэг хуурсан гурил, цагаан цуу, элсэн чихэр, лиш, үнэрт холтос хийж амтлаад болтол нь жигнэнэ.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment