Home  >  Нүүдлийн арга  >  “Усанд дүрмэл” боов

“Усанд дүрмэл” боов

usand durmel
Дрож 20 гр
Цөцгий 200 гр
Цөцгийн тос 100 гр
Өндөг 2 ш
Сүү 100 гр
Элсэн чихэр 200 гр
Давс, нимбэгний хальс бага зэрэг


Хийх арга:

1. Дрожжоо элсэн чихэртэй сүүнд хийж дулаан газар 2-4 минут тавин исгэнэ. Гуриландаа цөцгийн тосоо жижиглэн хийж холиод дээрээс нь бусдын орцоо хольж сайн зуурна.

2. Нэгэн цэвэрхэн давуунд уг гурилаа сул бооно. Үүнийгээ модон халбага ишинд зүүж хүйтэн усаар дүүргэсэн  саванд хийж уг гурил  усанд дээр хөвөн гарч иртэл -1 цаг-байлгана.

3. Хавтгай модон дээр элсэн чихэр цацаж гурилаа үүндээ эргүүлээд жижиглэн хувааж  10 см урт хэсгүүд болгон элдэж таслана.

4. Тэвшинд 5 см зайтай янзалж тавиад 30 минут амраана. Дараа нь дунд зэргийн халуун хэмд шарж болгоно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment