Home  >  Нүүдлийн арга, Шөл  >  Унгар гуляш

Унгар гуляш

ungar gulash
Үхрийн гол мах, шаант мах – 600 гр
Лууван -150 гр
Төмс - 300 гр
Сонгино – 2 ширхэг
Улаан перец, давс – бага зэрэг
Гахайн утсан өөх - 100 гр
Өндөг – 1 ш
Гурил – 90 гр


Хийх арга:

1.Үхрийн махыг цэвэрлэж 3-4 см зузаантай дөрвөлжин хэрчинэ. Мөн сонгиноо нарийхан хэрчиж бэлтгэнэ.
2. Тогоонд гахайн өөхийг шарж хайлуулаад нарийн зүссэн сонгиноо хийж зөөлөн галаар шарна. Дараа нь улаан перец бага зэрэг хийж 1-2 минутын турш мөн зөөлөн галаар шарна.
3. Шарсан сонгино дээрээ махаа хийгээд багавтар ус нэмж таглан хагас зөөлөн болтол нь жигнэнэ.
4. Хэсэг хугацааны дараа махан дээрээ жижиглэн хэрчсэн ногоогоо хийж ус нэмээд, мах ногоогоо зөөлөн болтол чанана. \Зуны үед ногоон чинжүү болон улаан лооль бас хольж болно.\
5. Бэлэн болгосон шөлөнд гэрийн төрлийн гоймон ийм аргаар хийнэ. Нэг ширхэг өндгийг саванд хийж хутгаад дээрээс нь чимх давс хийж гурилаа бага багаар нь цацан хутгаж зуурна. Энэ гурилнаасаа жижигхэн хэсгүүдийг чимхэн тасалж аваад эдгээрийгээ шөлөндөө хийж буцалган зөөлөрч болтол нь 15 минут орчим чанана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment