Home  >  Гол хоол  >  Төмстэй жигнэсэн тахианы мах

Төмстэй жигнэсэн тахианы мах

tomstei tahia
Тахианы мах – 200 гр
Шар лууван - 50 гр
Төмс – 200 гр
Сонгино - 30 гр
Сармис – 20 гр
Хар перец – 2 гр
Тос – 30 гр
Амтлагчууд – 10 гр
Жан – 5 гр
Лаврын навч – 2 гр


Хийх  арга:

1.Тахианы  махыг  ястай нь  хамт  шоо  дөрвөлжин  хэрчиж  \ 25-30 гр  \  сонгино,   сармис,  лууванг  том хавтгай  дөрвөлжин  хэрчиж,  халаасан  хайруулд  жан,  сонгино,  сармистай  хамт  хуурсны   дараа  дээр  нь  бэлтгэсэн  махаа   хийж  хуурна.

2. Хуурах  явцад  давс,  хар  перец,  гоньд,  лаврын  навч  зэргийг  хийж  өөрийн  шүүсэнд нь бага  зэрэг  жигнээд  ширгэх  үед  шүүс  нэмж   битүү жигнэнэ.

3. Шөл  дахин   ширгэх  үед  том  хэрчиж  бэлтгэсэн  төмсөө  хийж  хамт  хуураад  дахин  бага  зэргийн  шөл  нэмж  жигнэнэ.

4. Төмс  болох  үед  гүйцээж   амтлаад  бэлэн  болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment