Home  >  Зууш  >  Тартар сүмс

Тартар сүмс

tatar sums
Өндөг -2 ш
Ургамал тос - 200 гр
Нимбэгний шүүс -1 цайны халбага
Гич -1 цайны халбага
Цөцгий – 300 гр
Элсэн чихэр – 1 цайны халбага
Давс - бага зэрэг
Хар перец - бага зэрэг


Хийх арга:

1. Өндөгний шарыг ялган авч саванд хийнэ.
2. Эхлээд ургамлын тосыг бага багаар гоожуулан хийнэ. Уг холимог өтгөн болоод ирэх үед ургамлын тосыг өмнөөс арай илүү хэмжээтэйгээр хийж хутгана. (Ийш тийш хамаагүй хутгахгүй, нэг чиглэлд зөөлөн хутгана.)
3. Холимог нэлээд өтгөрөөд ирэх үед нимбэгний шүүс, гич хоёрыг хийж хутгана. Харин хамгийн сүүлд бэлэн болсон майонезанд давс хийнэ.
4. Цөцгийтэй хольж сэрүүн газарт 15 минут хөргөнө.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment