Home  >  Нарийн боов  >  Проя буюу серб үндэстний аарцтай боов

Проя буюу серб үндэстний аарцтай боов

IMG_20150208
Өндөг 1ш
1.5 ц.х хүнсний сода
1 аяга (250 мл) эрдэнэ шишийн гурил
1 аяга гурил
2ц.х давс
200гр давс
125 мл газтай цэвэр ус
250 мл сүү
Наранцэцгийн тос 5х.х


Өндгөө сэрээгээр хөөсөртөл нь хутгаад дээрээс нь хүнсний сода, давстай хольсон гурилаа хийж жигд холилдтол нь хутгана.   Үүнийхээ дээрээс ус, сүүгээ хийгээд, хамгийн сүүлд нь тос, аарцаа хийж хутгана.  Нэлээд шингэн гурил болох ёстой, өтгөдвөл боов маань хуурай, хатуу болно.  Зуурсан гурилаа 10 минут амраагаад тосолж хуурай гурил цацсан бага зэргийн тэвшинд хийж  эхний 5 минутад 200 хэмд, дараа нь 180 хэм болгож буулгаад, дээд тал нь алтан шаргал болтол  нийт 30 минут шарна.

Тараг, эсвэл кефиртэй хольж идэхэд тун амттай байдаг.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment