Home  >  Гол хоол  >  Помидортой байцаа

Помидортой байцаа

paradicsomos kaposzta
Байцаа -1 кг
Ургамлын тос - 3 хоолны халбага
Помидор - шинэ помидор бол 1 кг, эсвэл лаазтай помидор 200-300 гр \аль нь ч болно\
Сонгино- 1 ш
Элсэн чихэр -40 гр
Давс -бага зэрэг
Гурил- 50 гр


  1. Байцааг   уртавтар  хэрчинэ.  Сонгиныг  жижгэвтэр  хэрчээд  байцаа  ,  сонгино  2-ыг  хамтад  нь  буцалсан  усанд  хийж  байцааг  зөөлөртөл  чанана.
  2. Ургамал  тосыг   тогоонд   халааж  ,  гурилаа   хийж   шар  өнгөтэй  болтол  нь  хуурна.   Дараа   нь   помидорыг хийнэ.   Хэрэв   шинэ помидор   бол    хэрчиж, лаазтай    бол    багавтар  усаар шингэлнэ.
  3. Тогоонд   чанасан   байцааг   хийнэ.    Байцаа   чанасан  усыг   хоолондоо   \бага  зэрэг\  хийж  болно.    Ингээд   хоолыг   15  минутын   турш   жигэнэнэ.
  4. Бэлэн   болсон  хоолыг   бүх  төрлийн   шарсан   мах   болон   бөөрөнхий   махны  хачир  болгон   идэж  болно.   Дангаар   нь  элсэн  чихэртэй  ч  идэж  болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment