Home  >  Гол хоол, Нүүдлийн арга  >  Ногоотой мантууз бууз

Ногоотой мантууз бууз

mantoo buuz
• Улаан буудайн дээд гурил- 3 аяга,
• Хүнсний сод -1цайны халбага
• Бөөрөнхий байцаа - 1/4
• Бор мөөг -3ш,
• Шахмал дүпү -3ш,
• Лууван- 1/2ш,
• Цагаан гаа 1 хэрчим
• Амтлагч
• Ус- 1аяга
• Давс, гүнждийн тос, перец


1. Гуриланд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасны дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.

2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван , шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.

3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавганд бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.

4. 3-дугаар хэсэгт бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад буузны шанз бэлтгэнэ.

5.Шанзыг 1-дүгээр хэсэгт бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment