Home  >  Нарийн боов  >  Нимбэгний кремтэй бигноле

Нимбэгний кремтэй бигноле

lemon kremtei bigniole
Ус – 250 гр
Гурил – 150 гр
Масло – 150 гр
Өндөг – 3 ширхэг
Давс – бага зэрэг
Доторхи кремэнд:
Сүү – 400 гр
Гурил – 60 гр
Нимбэгний хальс
Нимбэгний сироп – 50 гр
Элсэн чихэр – 50 гр
Нимбэгний шүүс
Чимэглэд:
Coconut үйрмэг
Хайлуулсан цагаан шоколад
Шингэн карамел ирис


Хийх арга:

1. Зуухаа 180 хэмд урьдчилан халаана.
2. Усаа гал дээр тавьж халаана. Халаад буцлах дөхөөд ирэхээр нь гурилаа хийж сайтар хутгана. Өтгөн барьцалдсан зуурмаг болно.
3. Зуурмагаа гал дээрээс авч масло, давсаа дээрээс нь хийгээд хутгана.
4. Дараа нь өндөгөө нэг нэгээр нь хагалан хийж хутгана. Хэрэв том өндөг бол 2-ийг хийж болно. Өтгөндүү, урсахааргүй зуурмаг болно.
4. Листэн дээрээ калькан цаас бэлдэж тавина.
5. Ийнхүү зуурмагаа хэвний уутанд хийж листэн дээрээ жижиг жижиг шахан тавина. Зуурмаг хөөх учир өөрөө хэмжээг нь тохируулна.
6. 180 хэмд 15-20 минут болно. Бигнолегоо зуухнаасаа гаргаад хөргөгчиндөө хийж хөргөх хэрэгтэй.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment