Home  >  Гол хоол  >  Мөөгтэй ногоотой цагаан будааны хуурга

Мөөгтэй ногоотой цагаан будааны хуурга

IMG_20141006_133440aa
Цагаан будаа 300гр
Ногоон сонгино 2ш
Улаан лууван 2ш
Шиитакэ /бор/ мөөг 150гр
Цөцгийн тос 4х.х
Улаан лооль 1-2ш
Улаан эсвэл цагаан байцаа бага зэрэг
Ганга /хатаасан/ 1 жижиг халбага
Лаврын навч 3-4ш
Давс, Перец бага зэрэг


  1. Цөцгийн тосоо зузаан ханатай саванд хийж хайлуулна. Дээрээс нь жижиглэж хэрчсэн ногоон сонгиноо хийж ойролцоогоор 4 минут хуурна, үүн дээрээ дөрвөлжилж хэрчсэн лууван, мөөгөө болон цагаан будаагаа хийж 5 минут хутган хуурна. Хэрвээ шиитакэ мөөг бэлэн байхгүй бол цагаан мөөг, эсвэл хатаасан мөөгөөр ч гэсэн орлуулж болно.
  2. Ингээд дээрээс нь будаа агшаах хэмжээний усаа хийж, бусад хэрчсэн ногоогоо хийгээд давс, перец, ганга болон лаврын навч хийж амтална. Саваа таглаж усаа ширгэтэл нь бага гал дээр чанана, хэрвээ хэрэгтэй бол энэ хооронд ус нэмж хийж болно. Будаа зөөлөрч агшсаны дараа гал дээрээс авч 5-10мин таглан амраана.
  3. Тавагласны дараа цуугаар амталж болно.

Comments

comments

Written by degi

Leave a Comment