Home  >  Гол хоол, Зууш  >  Махан шанзтай блинчик

Махан шанзтай блинчик

mahan blinchik
Мах – 70 гр
Сонгино – 10 гр
Цагаан будаа – 20 гр
Өндөг – 1\4 ш
Шанзны жин – 100 гр
Гурил – 75 гр
Сүү буюу ус – 185 гр
Өндөг - 1\2 ш
Элсэн чихэр – 5 гр
Давс- 1,5 гр
Зуурмагийн жин – 285 гр Шанзанд давс – 2 гр Повоор - 20 гр Тос – 10 гр Тос – 10 гр Цөцгийн тос- 15 гр


Хийх арга:

1. Машиндсан махыг задгай хуурна. Болохоор нь жижиг хэрчээд тусад нь хуурсан сонгино, чанаад жижиг хэрчсэн өндөг, агшаасан будааг хийгээд давс, повоороор амтална.
2. Сүү буюу усанд түүхий өндөг, давс, элсэн чихэр хийж уустал хутгана. Дээр нь сайн шигшиж агааржуулсан гурилыг үйрүүлж хийгээд бөөнгүй, нэг төрлийн шингэн зуурмаг болтол хутгана.
3. Зузаан ёроолтой хайруулыг халааж нимгэн тослоод зуурмагаас бага зэрэг хийж, хайруулаар нь эргэлдүүлэх аргаар тарааж доод талыг нь ялимгүй шаргалтаж хайрагдтал жигнээд гаргаж доош харуулан тавина. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг талаас нь бараг болтол жигнээд хөмөрч \ шарагдсан тал нь дээд талдаа байхаар \ тавина гэсэн үг.
4. Тэр талд нь шанзаа хийж дөрвөлжин эвхээд нимгэн цөцгийн тостой халуун хайруулд 2 талыг нь ялимгүй шаргалттал хайраад 1 тавагт 2-3 ширхэгийг тавиад хайлсан цөцгийн тос дусаана.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment