Home  >  Нарийн боов  >  Луувантай бялуу

Луувантай бялуу

DSCF5104
Цөцгийн тос 200гр
Элсэн чихэр 1 аяга
Өндөг 4ш
Гурил 2 аяга
Хүнсний сода 1 ц.х
Шанцай 2ц.х
Үрж жижиглэсэн шар лууван 3 аяга
Хушга, үзэм дурын хэмжээгээр


Цөцгийн тосоо хайлуулаад элсэн чихрээ дээрээс нь хийж сайтар хутгана. Үүний дараа өндөгнүүдээ нэг нэгээр нь хийж хольно. Хуурай гуриландаа хүнсний сода болон амтлагчуудаа хийж холиод цөцгийн тосруугаа бага багаар хийж хутган зуурна. Дээрээс нь үзэм, хушга, луувангаа хийж сайтар хутгж хольно. Тосолж, хуурай гурил цацсан шарах тэвшинд хийгээд 180 хэмийн халуун шарах шүүгээнд 50-60 минут шарж болгоно.

Болсон бялуугаа хөрснийх нь дараа хүссэн түрхэцээ түрхэж чимэглэж болно.

 

Comments

comments

Written by Bori

Leave a Comment