Home  >  Нарийн боов  >  Какаотай шар будаан броуни

Какаотай шар будаан броуни

csokis-koles-brownie-450x338
Шар будаа 200мл
Нунтаг какао 2 овоолсон х.х
Зөгийн бал 2х.х
Давс 1 чимх
Цөцгийн тос бага зэрэг


Шар будаагаа давстай усанд чанана. Агшсаных нь дараа бусад орцоо хийж сайтар хольж хутгана. Амсаж үзэж байгаад зөгийн бал юмуу элсэн чихэр нэмж амталж болно.

Жижгэвтэр тэвш, эсвэл бялууны хэвийг цөцгийн тосоор тослон шар будаатай хольцоо хийж жигд тараана. Дээр нь үрж жижиглэсэн кокос цацаж чимэглэж болно, мөн дотор нь хушга, үзэм, аль дуртай зүйлээ нэмж амталж болно. 160-180 хэмд ойролцоогоор 20 минут шарахад дээд тал нь хатуу, гэхдээ дотроо зөөлөн, маш амтлаг, яг жинхэн броуни шиг амтат боов болно.

 

Comments

comments

Written by Bori

Leave a Comment