Home  >  Нарийн боов, Нүүдлийн арга  >  Гэрийн боорцог

Гэрийн боорцог

DSCF7851
Гурил- 1кг
Шар тос буюу масло – 200 гр
Элсэн чихэр - 90 гр
Давс – 1 хоолны халбага \жижиг\
Исгэгч \дрожж\ - 10 гр
Сүү- 200 мл


1. Сүүгээ  бүлээсгээд  шилэн  аяганд  хийнэ.  Түүн  дээр  исгэгч  хийгээд   5   минут   байлгана.

2. Шар  тос  буюу  маслоо  хайлуулж  бэлдэнэ.

3. Түмпэнд  гурилаа  элсэн  чихэр, давстайгаа    хийж   сайтар   холино.

4.Ийнхүү   бэлтгэсэн  гурилан  дээрээ  хайлуулсан  шар  тосоо   хийж  сайн   холисоны  дараа  сүүгээ  хийж  боорцргны  гурилаа  зуурна.

5. Зуурмагаа  эвэлгэж  нухсаны  дараа  түмпэнтэй  гурилаа  таглаад  \ дээр нь  хучлага  тавьж  болно\  дулаан  газар  тавьж  1-2  цаг  хөөлгөнө.

6. Хөөсөн  гурилаа  их  нухалгүйгээр  \ их  нухвал  хөөлт  нь  бууна\  элдэж,   өөрийн   хүссэн  хэлбэр  хэмжээгээр   хэрчинэ.

7. Тогоонд   сайтар  халаасан   тосонд   хэвлэж   бэлтгэсэн  боорцогоо  шарна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment