Home  >  Гол хоол  >  Гурилан зуурмагаар бүрж шарсан загас

Гурилан зуурмагаар бүрж шарсан загас

zagas
Цагаан загас – 130 гр
Нимбэгний хүчил – 5 гр
Ургамлын тос \ загас шарах – 25 гр
Ногоон яншуй -3 гр
Гурил – 40 гр
Өндөг – 1 ш
Сүүмс – 75 гр
Нимбэг – 7 гр
Сүү буюу ус – 40 гр
Ургамлын тос \ зуурмаг хийх – 2 гр


Хийх арга:

Яс, арьсгүй бэлтгэсэн загасыг хөндлөнгөөр нь 1-1,5 см өргөн 5-6 см урттай хэрчээд, давс, поваар, шинэ нарийн ногоо, нимбэгний хүчлээр амт оруулсан ургамлын тосонд хийгээд 20-30 минут байлгана.
Шигшсэн гурилыг 20-30 хэмтэй сүү буюу ус, ургамлын тос, түүхий өндөгний шар уураг, давс хийж бөөнгүй болтол хутгаж зуурна. Энэ нь өтгөн жонхуу шиг бие байдалтай болно.
Дулаан газарт 10-15 минут байлгасны дараа гүйцэт сайн хөөсөртөл бүлсэн өндөгний цагаан уураг хийж зөөлөн хутгаж зуурмагыг бэлтгэнэ. Дарж амталсан загасыг зуурмагтдүрмэгц 160-170 хэм хүртэл халсан их тосонд хийж 7-10 минут шараад таваглаж дээр нь 1 зүсэм нимбэг, жижиг хэрчсэн яншуй цацна.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment