Home  >  Гол хоол  >  Голубцы

Голубцы

káposzta
Мах – 120 гр
Байцаа – 160 гр
Цагаан будаа – 37 гр
Бөөрөнхий сонгино – 20 гр
Тос – 10 гр
Давс – 3 гр
Поваар – 20 гр
Үндсэн улаан сүүмс – 125 гр
Шарсан ороомогийн жин – 300 гр


Хийх  арга:

1. Том  бүтэн  байцааны  голыг  навчийг нь  гэмтээлгүй  ухаж  аваад  давстай  халуун  усанд  ишний  нүхтэй  талыг  дээш  харуулан  хийж 10-15  минут  дутуу  болгож  гаргана.

2. Махыг  машиндаад  хуурч,  болохоор  нь  давс,  поваараар  амтлаад  агшаасан  будаа,  жижиг  хэрчсэн  сонгино  хийж  сайтар  болгоно.

3. Хуурсан  гурилыг  шөлөөр  шингэлж  буцалгаад  дээр нь  хуурсан  сонгино,  шар  лууван,  томат хийж  давс,  повоор,  лаврын  навчаар  амталж  улаан  сүүмс  болгож  шүүнэ.

4. Байцааны  навчийг  нэг  нэгээр  нь салгаж  дэлгээд  голд  нь   шанзаа хийгээд  дөрвөн  талаас нь  эвхэж  гонзгой  дөрвөлжин  хэлбэрт  оруулан  бооно.

5. Халуун  тэвшинд   эгнүүлэн   тавиад  шарах  шүүгээнд  хийж  өнгө  нь  ялимгүй  хайрагдаж  шаралмагц   улаан  сүүмсийг  ороомгыг  далд  ортол  хийгээд  мөн  шүүгээнд  1  цаг  орчим  жигнэж  болгоно.  1  тавагт  2  ширхэгээр  сүүмстэй  нь  таваглаад  дээр  нь  жижиг хэрчсэн  ногоон  яншуй  цацна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment