Хийх арга:
1. Буржгар байцааг хуруу зузаанаар хэрчиж саваннд хийнэ. Сармис болон амтлагчаа хийж хагас болтол нь чанаад цоо дөрвөлжин хэрчсэн төмсөө хийнэ. 5 минут чанасны дараа хэрчсэн зайдсыг ч бас хийж чанана.
2. Хуурай гурилаа 1халбага хэрийн халуун тосонд хийж 2 минут орчим хайраад бага зэргийн усанд хийж хутгаж найруулаад шөлөндөө хийж өтгөрүүлнэ.
3. Бэлэн болсон шөлөө цөцгийгээр амталж болно.