Home  >  Цай, ундаа  >  Арвайтай аарц буцалгах

Арвайтай аарц буцалгах

aarts
Аарц 500 гр
Арвай 100 гр
Арвайн гурил 2 хоолны халбага
Шар тос 1хоолны халбага
Ус 3л
Давс бага зэрэг


1. Арвай будаагаа усанд угааж зайлсныхаа дараа хуурайгаар нь халаасан хайруулын тавганд хийн алтан шаргал болтол нь хуурна.Аарцаа хүйтэн усанд хийж зөөлөн галан дээр задартал нь самраад арвайн гурилаа хийж байнга хутган буцалгана.
2. Арвайн гурилыг улаан буудайн гурилаар орлуулсан ч болно. Буцалж эхэлсний дараа хуурсан арвайгаа хийж зөөлөртөл нь дунд зэргийн гал дээр чанаад гал дээрээс аван шар тос, бага зэргийн давс хийж саваа таглан хэдэн минут амраана.

Энэ хоол нь нүүдэлчин монголчууд өвөл хүйтний улиралд алдагдсан хүч тамираа нөхөн сэлбэхэд зориулан хэрэглэж ирсэн энгийн бөгөөд илчлэг идээнүүдийн нэг билээ.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment