Home  >  Гол хоол  >  Алимтай шарсан тахианы гуя

Алимтай шарсан тахианы гуя

alimtai tahia
Тахианы бүтэн гуя 4ш
Алим 500гр
Цагаан перец 1 жижиг халбага
Давс 1 жижиг халбага
Шанцай 1 чимх
Ус 1 аяга


  1. Тахианы гуя болон алимаа угааж цэвэрлэнэ. Алимыг дөрвөлжин шоо болгож хэрчинэ. Давс, шанцай, перецээ хольж тавина.
  2. Хэрчсэн алимаа тосолсон шарах тэвшинд тараан хийнэ. Тахианы гуянуудаа халуун ногооны хольцоороо сайтар үрээд алим дээрээ тавина.
  3.  Нэг аяга усаа хажуугаар нь болгоомжтой хийгээд  тугалган цаасаар бүрхэж шарах шүүгээнд хийгээд 200 хэмд 1 цаг орчим шарна. Дараа нь дээд талыг нь сайхан шаргал хатуу болгохын тулд тугалган цаасаа аваад бас 5 минут шарна.
  4. Төмсний нухаш, эсвэл агшаасан будаатай идэхэд тохиромжтой.

 

Comments

comments

Written by degi

Leave a Comment