Home  >  Гол хоол  >  Ази маягийн пицца

Ази маягийн пицца

pizza
Улаан буудайн гурил – 125 гр
Бүдүүн гурил – 225 гр
Дрожж – 25 гр
Бүлээн ус- 250 мл
Элсэн чихэр – бага зэрэг \ 1 чимх \
Давс – 1 цайны халбага
Оливын тос - 2 хоолны халбага
1 порц бүдүүн гурилын зуурмаг
Жижиглэж хэрчсэн шар буурцаг
Ногооны шөл
Хатаасан хар мөөг – 20 гр
Хөлдөөсөн брокколи – 1 уут
Шар буурцгийн соёолж – 1 лааз
Шар буурцгийн сүмс – 2 хоолны халбага


Хийх арга:

1. Саванд гурилаа цацаж хийгээд давс нэмж хутгана.
2. Дрожжийг бүлээн усанд уусгаад, элсэн чихэр нэмж хутгаад 10 минут амраана.
3. Гурил болон дрожжтой хольцийг нийлүүлж зуураад оливын тос нэмж нэгэн жигд , ямар ч үйрмэг бөөгнөрөлгүй сайхан зуурмаг болтол нь нухна.
4. Зуурмагийг хучаад дулаан газарт тавьж, 40 минут орчим хөөлгөнө. Дараа нь дахин сайтар нухаад пиццаны зуурмаг бэлэн болно.
5. Шар буурцгийг ногооны шөлөнд хийж дэвтээнэ.
6. Мөөгийг халуун усанд хийж 30 минут дэвтээнэ.
7. Лаазнаас шар буурцгийн соёолжийг гаргаж шүүсийг нь шүүнэ.
8. Зуурмагийг элдээд тэвшинд тавьж шар буурцгийн сүмс битүү түрхэнэ.
9. Шөлөнд дэвтээсэн шар буурцгийг бусад ногооны хамт зуурмаг дээр тарааж тавина.
10. Дээгүүр нь бяслагийг үйрүүлэн цацаж 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10-15 минут жигнэнэ.

Comments

comments

Written by hoelun

Leave a Comment