Home  >  Гол хоол  >  Шанзтай тахианы мах

Шанзтай тахианы мах

tahia
Бүтэн тахиа – 1 ш
Шанз – 500 гр
Сонгино -50 гр
Сармис- 20 гр
Хар перец- 2 гр
Томат – 30 гр
Тос – 20 гр
Амтлагчууд - 10 гр
Нимбэг – 30 гр


Хийх  арга:

1. Бүтэн  тахианы  дөрвөн  мөчний  ясыг  үлдээн  бусад  ясыг  битүү  шулж авна.

2. Шулсан  махыг  сонгино,  сармис,  хар  перец,  давс,  гоньд, нимбэгээр  амталж  бага  зэрэг  тавина. Бэлэн  болсон  шанзыг  битүүлж оёод  гадна  талыг  тостой  томатаар   түрхэнэ.  Ингээд  дөрвөн   мөчийг  нь   утсаар  боож  ороогоод  шарах  шүүгээнд  шарна.

3. Шанзанд,  хагас  боловсруулсан   цагаан  будаа,  улаан,  ногоон  амтат   чинжүү,  сонгино,  сармис,  төмсний  гурил  зэргийг  давс,  гоньд,  хар  перец,  нимбэгний  хүчлээр  амталж  хольж  найруулаад  бэлэн  болгоно.

4. Шанзанд   түүхий   бүтээгдэхүүн  байж  болохгүй.  Шанз  ямар  ч  бүтээгдэхүүнтэй   байж  болно.  Шанзыг  бэхжүүлэхийн   тулд  түүхий  өндөг  эсвэл  төмсний  гурилыг  хийж  базаж  өгнө.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment