Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Цөцгийтэй бяруу мах

Цөцгийтэй бяруу мах

bjaruuni mah
Бяруу шилбийн мах- 500 гр
Ургамалын тос -3 цайны халбагаар
Сонгино -1 ш
Цөцгий - 200 гр
Гурил- 1 хоолны халбага
Улаан перец, давс- бага зэрэг


Хийх арга:

1. Бяруу шилбийн махыг 2-3 см зузаантай хэрчинэ.
2. Сонгиныг нарийхан хэрчиж ургамлын тосонд зөөлөвтөр галаар шаргал өнгөтэй болтол нь шарна. Дараа нь улаан перецыг хийж бага зэрэг шарна.
3. Шарсан сонгино дээрээ Бяруу махыг хийж хоёр талаар нь шарж, дараа нь тогоонд 200 гр усыг бага багаар хийж махыг зөөлөн болтол нь жигнэнэ.
4. Гурилаа бага зэрэг усаар найруулж \ зутан шиг \ шарсан махан дээрээ хийнэ. Дараа нь цөцгийн тосыг нэмнэ. Үүнийг 2-3 минут жигнэнэ.
5. Бэлэн болсон хоолыг гоймонгоор хачирлан идэж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment