Home  >  Гол хоол, Нүүдлийн арга  >  Цуйван

Цуйван

tsuivan
Гурил 400 гр
Шар лууван 150 гр
Байцаа 200гр
Төмс эсвэл улирлын чанартай дурын ногоонууд 200 гр
Үхрийн эсвэл хонины мах 300 гр
Ургамлын тос 100 гр
Бөөрөнхий сонгино 1 ш
Сармис 1-2 хумс
Хар перец, лаврын навч гэх мэт хоол амтлагчууд


1. Гурилыг хатуувтар зуурч нимгэн элдээд ургамлын тос түрхэн нэг талаас нь хуйлан нугалж ус нь буцалж байгаа халуун жигнүүрэнд хийн 15 минут жигнэнэ. Бэлэн болсон гурилаа урт нарийн хэрчинэ.
2. Гурилаа жигнэж байх хоорондоо махаа жижиг дөрвөлжин, лууван, байцааг урт нарийн, сонгино, төмсөө тал дугуй хэлбэртэй хэрчинэ.
3. Тос хийж халаасан хайруулын тавганд эхлээд сонгиноо хуурна, шарагдаж байгаа сонгино дээрээ махаа хийж сонгины амтыг махандаа шингээж өгнө. Дараа нь бусад ногоонуудаа хийж давслан жижиглэн хэрчсэн сармис, перец, лаврын навчаар амтлаад бага зэрэг ус хийгээд болтол нь жигнэнэ. Заримдаа гурилаа тусд нь жигнэлгүйгээр энэ үед мах, ногоон дээрээ тавин хангалттай ус хийгээд хамтад нь жигнэдэг тохиолдол ч бий.

Бэлэн болсон ногоогоо жигнэсэн гурилтай сайтар холин хутгана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment