Home  >  Нарийн боов  >  Цагаан будаатай бялуу

Цагаан будаатай бялуу

Torta_di_riso
Цагаан будаа 0,5кг
Гурил 100-150гр
Нунтаг цагаан гаа 1х.х
Нимбэг 1/2 ширхэг
Зөгийн бал 3х.х эсвэл элсэн чихэр 50гр
Үзэм 1 атга
Хүнсний сода 1 жижиг халбага


Цагаан будаагаа агшаагаад хөргөхөөр тавина. Хөрснийх нь дараа будаан дээрээ гурил, цагаан гаа, зөгийн бал/элсэн чихэр, үзэм, содагаа хийж сайтар хутгана. Мөн нимбэгний хальсыг нь үрүүлээр үрэн хийж, шүүсийг нь шахан хийж дахин хутгана. Ингээд тосолж, хуурай гурил цацсан шарах тэвшинд юмуу хэвэнд хийж ойролцоогоор 180 хэмд улаан шаргал болтол нь шарна.

Comments

comments

Written by degi

Leave a Comment