Home  >  Баярын хоол  >  Хонины ууц чанах

Хонины ууц чанах

images
Хонины ууц
Дал, дөрвөн өндөр
сээр, хонт шаант
хүзүү
Толгой шийр


Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд  дан ууц тавьдаггүй, ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг.

Хонины ууцыг чанахын өмнө  асуух нурууны хамар ясны  хоёр талыг дагасан бүлхийг  хөндлөн тасалж чанавал ууц татаж хонхойдоггүй.  Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ.  Ууцыг том тогоонд, давстай усанд зөөлөн галаар удаан чанаж болгоно.  Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах, тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээр буюу модон торхоор чанах арга бий. Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Ингээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж, хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж буюу түүж цэвэрлэхэд хэцүү байдаг тул шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлэн наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж, өөдuuts (1) өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал /хүзүү тавьж/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment