Хар цайгаа чанаж бэлтгэсэн байна. Хийцтэй цайг хийхийн тулд гурилаа зөв хуурах нь их чухал. Тогоонд шар тосоо хийж, дээр нь гурилаа хийгээд байнга хутгаж шаргал өнгөтэй болтол нь хуурна. Тосыг ихдүүлбэл өтгөн зуурмаг мэт болж, гурил нь шаргалтахгүй. Хуурсан гурил дээрээ идээшүүлсэн хар цайг тунгааж \ шүүж\ хийгээд, дээр нь сүүгээ хийж буцалгана. Буцалмагц нь шар тос эсвэл айрагны тос хийж амталж болно.
Хийцтэй цай

Ус - 5 литр
Сүү- 2 литр
Гурил - 250 гр
Шар тос – 30 гр
Давс
Prep. time 20
Prep. time 20