Гуриландаа элсэн чихэр, давсаа хийж хутгаад цөцгийн тосоо дээрээс нь үйрүүлж, таргаа нэмээд холин зуурна. Зуурсан гурилаа 2/3-1/3 харьцаатай хоёр хэсэгт хуваагаад том хэсгийг нь жижгэвтэр шарах тэвшинд нимгэн тараана. Жимсний чанамалаа дээр нь халбагадан тараагаад үлдсэн гурилыг урт нарийхан болгоод тэвшин дээр сараалжлуулан тавина. Хэрвээ варенье нь хэт шингэн бол бага зэрэг хуурай гурил хольж өтгөрүүлж болно.
Ингээд 180 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 20 минут шарна.