Home  >  Баярын хоол, Нүүдлийн арга  >  Хайлмаг хайлах

Хайлмаг хайлах

BI681fZCEAARbSu
Түүхий өрөм 300 гр
Гурил 200 гр
Үзэм 1 атга
Элсэн чихэр 2 хоолны халбага
Давс


Зузаан ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж шарна.  Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2- 3 минут орчим хутгаж хайрна. Үүн дээрээ элсэн чихэр, үзэм нэмж хутгаж хайрна. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана.

Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийж болно.

Comments

comments

Written by degi

Leave a Comment