Home  >  Нүүдлийн арга, Шөл  >  Унгарын банштай шөл

Унгарын банштай шөл

táskaleves
Ястай үхрийн мах – 300 гр
Сармис – 1 ш
Лууван – 3 ш
Манжин-1 ш
Төмс-2 ш
Сонгино - 1 ш
Баншинд :
Үхрийн мах- 160 гр
Гурил – 120 гр
Өндөг – 1 ш
Давс – 3 гр
Цөцгий-50 гр


Хийх  арга:

Шанз :

  1. Үхрийн   махыг  нарийн  шүүртэй  машинаар  машиндаж  шанзны   махыг  бэлтгэнэ.
  2. Машиндсан  махыг  давс,  нунтаг  повоороор  амталж  найруулна.
  3. Татсан  махнаас  хэсэглэн  авч,  0,2-0,3  см-ийн  зузаантай   өндөг гурилаар хийсэн  гоймонд  хийж  хооронд  нь   2-3  мм  зайтай  тавина.  Түүнийг  мөн  адил  хэмжээний  зузаантай  элдсэн  гурилаар  бүтээж  баншны  хэвээр  дарж  тасална.  Эсвэл  баншыг  чимхэж  болно.
  4. Баншийг  шөлөнд   үйж  болтол  нь чанана.

 

Шөл:

  1. Төмс,  лууванг сайтар   цэвэрлэж  жижиг  дөрвөлжин  хэрчинэ.
  2. Бөөрөнхий сонгиныг   нарийн  хярж  ургамлын  тосонд шаргал өнгөтэй  болтол  нь  хуурна.
  3. Түүн  дээр  хөшиглөсөн   төмс,  лууванг  хийж  7-10 минут  хуурна.
  4. Хуурсан  ногоог  ясны  буюу  махны  шөлөнд  20-25  минут  чанаж  болгоно.
  5. Бэлэн  болсөн   шөлийг  цөцгийтэй  идэж  болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment