Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Улаан лоольтой хонины шарсан мах

Улаан лоольтой хонины шарсан мах

ulaan loolito honini mah
Хонины ясгүй мах – 1 кг
Ургамлын тос – 80 мл
Сармис – 2 хумс
Улаан лооль- 8 ш
Яншуй, чинжүү, давс


Хийх арга:

1. Хонины махаа угааж хатаана. Ургамлын тосонд жижиглэн хэрчсэн сармис, яншуйгаа хийж холино.
2. Үүнийхээ талыг махандаа түрхээд хөргөгчинд хийж хонуулна. Хоолоо хийхийн өмнө улаан лоолио угааж хатаана.
3. Харин хөргөгчинд хонуулсан махнаасаа яншуй, чинжүүгээ салгаж цэвэрлээд дахин ургамлын тосонд хийнэ. Дараа нь түүнийгээ давсалж, дээр нь улаан чинжүү цацна. Ингээд махаа 15 минут хэртэй шарах шүүгээнд хийж шарна.
4. Болсон махаа тойруулан улаан лоолиор чимж, ургамлын тос түрхэн дахин 5 минут шарна.
5. Бэлэн болсон махандаа чинжүү, яншуй, давс тохирох хэмжээгээр нэмнэ.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment