Home  >  Гол хоол  >  Тахианы махтай будаатай хуурга

Тахианы махтай будаатай хуурга

fokhagymas-csirkei
Тахианы мах 600гр
Сармис5 хумс
Давс, хар перец бага зэрэг
Гич 1 ц.х
Цөцгийн тос 1х.х
Цөцгий/зөөхий 200мл
Шанцанд:
Цагаан будаа 200гр
Ус 350мл
Куркума 1ц.х /хийхгүй байж болно/
Цагаан гаа 2ц.х /хийхгүй байж болно/


Тахианы махыг угааж цэвэрлээд урт нарийнаар хэрчиж давслана. Хайруулын тавганд цөцгийн тосоо хийж хайлуулаад тахианы махаа жижиглэсэн сармистай хамт аль болох хурдан хугацаанд сайтар болтол нь хуурна. Дээрээс нь цөцгий/зөөхийгөө хийгээд хар перец, гичээр амтлана. Ингээд бага зэрэг өтгөртөл нь хуураад гал дээрээс авна.

Цагаан будаагаа куркума, цагаан гаа хийж агшаана. Тахианы махтай хамт таваглана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment