Home  >  Гол хоол  >  Сүмстэй уушиг

Сүмстэй уушиг

uusig
Гахайн уушиг 2 кг
Гахайн зүрх 1 ш
Хатаасан талх 200 гр
Гахайн өөх, эсвэл ургамал тос 2 хоолны халбага
Гурил 2 хоолны халбага
Сонгино 2 ш
Өндөг 1 ш
Лаврын навч 2 ш
Дарсан өргөст хэмх 2 ш
Гич 1 цайны халбага
Цөцгий 200 гр
Нимбэгний шүүс 1 хоолны халбага
Улаан перец, хар перец, давс бага зэрэг


Хийх арга:

1. Уушиг болон зүрхээ усанд зөөлөртөл нь чанаж сонгино, лаврын навч, давс болон хар перецээр амтлана. Уснаас гаргаж хөргөсний дараа уушиг болон зүрхийг зурвас нарийнаар хэрчинэ.
2. Хайруулын тавганд 2 хоолны халбага тосонд 2 хоолны халбага гурилаа хуурч, бага зэрэг чихрээр амталж нэг том халбага уушиг чанасан шөлнөөсөө хийж хутгана.
3. Гич, нимбэгийн шүүсээр амтлана. Үүний дээрээс жижиглэн хэрчсэн дарсан өргөст хэмхийг хийнэ. Дараа нь шөлнөөсөө нэмэн дунд зэргийн өтгөн болтол нь шингэлнэ.
4. Энэ сүмсдээ уушиг, зүрх хоёрыг хийж 5 орчим минут чанаж болгоно.
5. Гоймонг дараах аргаар хийнэ. Хатаасан талхаа шоо дөрвөлжинөөр жижиглээд бага зэргийн тосонд шарна.
6. Нэг өндгийг бага зэргийн сүү болон 100 гр гурилтай хольж шарсан талхтайгаа сайтар холино.
7. Жаахан амраагаад хоолны халбагаар бууз хэлбэртэйг таслан халуун усанд чанаж болгоод таваглана.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment