Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Мөөгтэй бярууны мах

Мөөгтэй бярууны мах

moogtei bjaruu
Бярууны мах 800 гр
Өндөг 2 ш
Цөцгий 200 гр
Ургамал тос 2-3 хоолны халбага
Цөцгийн тос 60 гр
Мөөг 250 гр
Хар перец, давс, яншуй бага зэрэг


Хийх арга:

1. Усанд цэвэрлэсэн махыг нимгэнээр зүсч махны алхаар бага зэрэг давтана. Хайруулын томхон саванд хийж махаа 2 талаар нь бага зэрэг шарна.
2. Дараа нь махаа савнаасаа гаргаад тэр тосонд нь мөөгөө жигнэж давс перец цацаж галаас аваад өндөгийн шар болон цөцгийтэй холино.
3. Махыг шарах тэвшинд хийж мөөг цөцгий болон өндөгөө хийн мөн ургамлын тос асган зууханд зөөлөн болтол шарна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment