Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Машиндсан махан бифштекс

Машиндсан махан бифштекс

ondogtei bifstek
Үхрийн 2-р зэргийн мах - 115 гр
Хонины сүүл- 17 гр
Ус – 12гр
Давс – 2 гр
Повоор – 2 гр
Хагас боловсруулсан жин – 100 гр
Өндөг – 1 ш
Өөхөн тос- 15 гр
Хачир -150 гр
Шарсан махны шүүс – 50 гр


Хийх арга:

1. Тарган үхрийн хаа, гуяны цул махнаас том нүхтэй дан шүүртэй машинаар нэг удаа машиндаж, хонины сүүлийг гараар жижиг дөрвөлжин хэрчиж холиод давс, повоороор амталж шүүслээд нэг тавганд 1 ширхэгээр тасалж, 2-2,5 см зузаан, хавтгай дугуй хэлбэртэй хэвлээд бага тостой хайруулд 2 талыг нь жигд хайрагдтал шарж болгоно.
2. Таваглаад дээр нь шарсан махны шүүс дусааж, нүдэлж шарсан өндөг тавиад шарсан төмс, цагаан будаа, ногоон вандуй, өргөст хэмх, улаан лооль зэргээр хачирлана.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment