Home  >  Гол хоол  >  Махан цар

Махан цар

mahan tsar
Гахайн хавирга 1 кг
Бярууны гол мах 1 кг
Бярууны нурууны мах 1 кг
Утсан гахайн мах 500 гр
Гахайн өөх 200 гр
Холимог ногооны салат 300 гр
Шарсан төмс 300 гр
Давс, хар перец, яншуй бага зэрэг


Хийх арга:

1. Дээрх махнуудаас 10-10 зүсмийг зүслэж хоёр талыг зөөлөртөл нь давтаж давс болон хар перецээр амтлана. Утсан гахайн өөхний захыг хутгаар зүсэж аваад хайруулын тавганд шарна.
2. Уг хайруулын тавганд хайлсан тосондоо дээрх махнуудаа хоёр талыг нь улайтал шарна.
3. Дараа нь том модон таванд өрнө. Шарсан төмс болон ногоон холимог салатаар хачирлана.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment