Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Зөгийн балаар амталсан тахианы шорлог

Зөгийн балаар амталсан тахианы шорлог

zoogiyn balin tahia
Тос – 1\4 аяга
Зөгийн бал – 1\3 аяга
Шар буурцгийн сүмс – 1\3 аяга
Хар перец – 1\4 цайны халбага
Ясгүй, хальсгүй тахианы мах \ хэрчсэн \ - 8 ширхэг
Сармисны хумс \ хэрчсэн\ - 2 ширхэг
Жижиг сонгино \ хэрчсэн \ - 5 ширхэг
Улаан чинжүү \ хэрчсэн \ - 2 ширхэг


Хийх арга:

1. Том саванд тос, зөгийн бал, шар буурцгийн сүмс, перецээ хийж хутгана. Шорлогоо шарах үед дээр нь түрхэх бага зэргийн сүмс тасалж авна. Тахиа, сонгино, сармис, чинжүүгээ нэмж хийгээд 2 цагийн турш хөргөгчинд байлгана. \ Хөргөгчинд удах тусам илүү амттай болно.\
2. Гриллээ халаах зуур тахианы мах болон ногоог сүмснээс гарган шорлож бэлтгэнэ.
3. Нийт 12-15 минут шарах ба энэ явцад сүмсийг тогтмол түрхэнэ.

Comments

comments

Written by hoelun

Leave a Comment