Home  >  Нүүдлийн арга  >  Бяслаг шахах

Бяслаг шахах

bfcccbd120b2d44784046e46969b3ef8c84fc35f
Сүү 4л
Тараг юмуу өөр бусад ээдүүлэгч 300 – 400 гр


Бяслагийг хонь, ямаа, үхрийн болсон ба түүхий сүүгээр шахаж болдог. Түүхий сүүний бяслаг амт чанарын хувьд илүү бөгөөд  тослог ихтэй ба цайвар өнгөтэй байдаг.

Бяслагийг хийхдээ сүүгээ тогоонд хийж халаан дээрээс нь ээдүүлэгчээ хийж удаан зөөлөн хутган  ээдүүлнэ. Дараа нь шүүж ээдмийг нь цэвэр сиймхий давуун дээр хамж хийгээд боож  хавтгай модон дунд шахна. Шахсан бяслаг цаг орчмын дараа хэвшиж нягтрах болно. Нягтарсан бяслагийг даавуунаас салган сэрүүн газар тавьж сэврээнэ.

Бяслагаа сэвэрснийх нь дараа нимгэн зүсэж хэлхэн хатаах юмуу шинээр нь идэж хэрэглэнэ.

Comments

comments

Written by degi

Leave a Comment